Хутагт Дар эх хэмээх их хөлгөний судар оршив

Заглавие на английском языке: 
Xutuqtu dāre eke kemēkü yeke külgüni sudur orošiboi
Страницы: 
С.12.
Описание: 
Black and red ink clear script manuscript [Curator Notes] Дар эхийн магтаал зохиолыг агуулгаар нь нэгд: мөргөл буюу магтаалын хэсэг, хоёрт: залбирал буюу даатгалын хэсэг гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан үзэж болно. Нэг. Мөргөл буюу магтаалын хэсэгт Дар эхийн биеийн эрдэм, зарлигийн эрдэм, сэтгэлийн эрдэм, үйлсийн эрдэм, чадлын эрдмийг тус тус магтдаг. Хоёр. Залбирал буюу даатгалын хэсэгт эрдэм, үйлс, чадал, хувилгаан төгс Дар эхэд алив өвчин, тотгор, цаг бусын үхэл, муу зүүд, ёр бэлгэ, аюул осол бүхнээс үтэр түргэн авран өршөөхийг гуйн хүсэмжилдэг. Даатгалын хэсэгт найман аюул зовлонгоос гэтэлгэх гуйл, нийтийн гэм уналаас өршөөхийг хүссэн зүйл, ном эрдмийн ач тусыг хүртсэн ерөөл багтдаг. [Curator Notes Cont.] Энэтхэг, Түвд, Монголын уран зохиолд Дар эхийн бие болон үйлс эрдэм, тэдгээрийн ач тусыг магтсан олон тооны магтаалын зохиол байдаг. Ялангуяа буддын шашны утга зохиол дотор магтаал чухал байр эзэлдэг. Учир нь аливаа сүсэгтэн хүмүүн итгэл бишэрлийнхээ үүднээс ямарваа бурханд хандахдаа эхлээд тэрхүү хүндлэн шүтэж байгаа бурхныхаа бие, үйлийг магтан дуулаад дараагаар нь өөрийн үйл хэргээ даатган учирладаг. Тус Дар эхийн магтаал зохиолын төгсгөлд орчуулахыг дурдсан хүн болон орчуулагчийн шүлэглэн өгүүлсэн төгсгөлийн үг бичжээ. [Curator Notes Cont.] Арьяа Дар эхийн энэ судар Аймаг их улсын эзэн болон төрсөн Ариун сүжигт тайш дурдсанд Хамаг улс Дар эхэд бишрэн шүтэж Хар зүгийн дөрвөн шумнас дараад Харилгүй бурхын дөрвөн биеийг олохын тул Гайхамшиг төвдийн хэлснээс монголчлов Тойн цэцэн Равжамба Зая. Үүгээр өлзий цог бадарч замбутивын чимэг болтугай.
Оригинал: 
Оригинал